Хүүхдийн хүмүүжил хэзээнээс эхэлдэг вэ
Хэвлий дэх ургийн тархины эд эс гайхмаар хурдан хуваагддаг. Үүнтэй холбоотойгоор ургийн тархийг хэвлийд байхад нь хөгжүүлж болдог байна. Тархинд сэрэл өгөх бүрт шинээр эд эс олноор бий болдог ба энэ нь хүүхдийн оюуны чадамж, сэтгэлгээ, хандлага, танин мэдэхүйг хөгжүүлдэг. Хүүхэд эхийн хэвлийдээ гадны дуу чимээг мэдэрч, түүнд хариу үйлдэл үзүүлдэгийг эрдэмтэд 1925 онд анх олж тогтоожээ. Олон эрдэмтэдийн судалснаар уянгалаг намуухан хөгжим бүр тэр дундаа усны чимээ, шувуудын жиргээ, сонгодог хөгжим, зөөлөн ритмтэй аяз зэрэг нь эх, хүүхдийг хамгийн сайн тайвшруулж, ургийн тархины хөгжлийг эрчимжүүлж илүү нөлөөлж байгааг тогтоосон байна. “Best mother” төвийнхөн анх удаа эдгээр аялгууг багтаасан “Хэвлийд хүргэх аялгуу” нэртэй CD гаргажээ. Хүүхдийн хүмүүжил ээжийнхээ гэдсэнд олдсон эхний сараас л эхлэх бөгөөд ээждээ тохиолдож байгаа баяр баясал, уйтгар гуниг бүгдийг хуваалцан идэж буй хоол хүнс тааламжгүй байсан ч түүгээр л хооллож энэ нь таны хүүхдийн тархины хөгжилд шууд нөлөөлөн түүний зан чанар цаашдын хүмүүжлийг бүтээлцдэг байна. Эхийн хэвлийд хүүхдийн зөвхөн бие эрхтэн хөгжих биш, сэтгэл санааны мэдрэмж ч хөгждөг. Хүүхэд эерэг буюу сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, буруу дадал зуршил, таагүй орчин зэрэг нь түүний оюун санаанд нь ирээдүйд ямар хүн болох үндсэн суурь нь болж өгдөг. Ийм ч учраас хүүхдийг хэвлийд байхад нь түүнтэй ярьж, халуун дулаан хайраа мэдрүүлж, инээж хөөрч, ном унших, дуу дуулж өгөх, мөн байнга уянгалаг намуухан хөгжим сонсгоход хүүхдийн тархинд олон мянган эд эс шинээр бий болж, гадаад орчноос сэрэл авч байгаагүй хүүхдээс хамаагүй илүү өндөр оюуны чадамжтай төрдөг байна.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Надаас асуугаагүй ч хариулахад их олон зүйлээс хамаардаг болохоор болж өгвөл ярилцаад аль болох үзүүлэхгүй байх нь дээр санагдлаа. Заавал шууд муу нөлөөлнө гэж хэлж чадахгүй ч зарим хүүхдийн хувьд үзэж байх явцдаа сэтгэцийн гэмтэл авах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Аймшгийн кинонууд ер нь насанд хүрэгчдэд зориулсан байдаг. Насанд хүрсэн хүмүүс ч зарим киноноос сэтгэцийн гэмтэл авах, зан ааш нь өөрчлөгдөх, цаашлаад хий юм харах гэх мэт тохиолдлууд байдаг тул аль болох үзүүлэхийг шууд хориглохоос илүүтэйгээр зөвөөр тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байх аа.
бичсэн Зочин цаг: 14:14, 2020-10-05 | Холбоос | |
Manai hvvhed 14nastai emegtei.aimshgiin kino vzeh geed durlaad baih yum.Yasan ni deer we.Ene zvgeer vv
бичсэн Odontuya (зочин) цаг: 10:20, 2020-10-05 | Холбоос | |
бичсэн Зочин цаг: 17:01, 2011-04-05 | Холбоос | |
бичлэг
